4.7 (736) Үйлчилгээний үнэлгээ
0.0 (0) QR код үнэлгээ
1.8 (135) Хэлтсийн үнэлгээ
НЭВТРЭХ
  2022.04.20 18:47:02
  Ө.Яруусайхан

ТӨВ АЙМАГЧУУД “АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ МЭНДИЙН ЭЕРЭГ СОЁЛЫГ ХАМТДАА ТӨЛӨВШҮҮЛЬЕ” УРИАН ДОР НЭГДЭЖ, ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН АЯНД НЭГДЛЭЭ

Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас жил бүрийн 04 дүгээр сарын 28-ны өдрийг “Ажлын байран дахь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дэлхийн өдөр” болгон тэмдэглэдэг. Энэхүү өдрийг угтсан сарын аяныг 4-н сард зарладаг. 2022 онд “Аюулгүй байдал, эрүүл мэндийн эерэг соёлыг хамтдаа төлөвшүүлье” уриатай сарын аян зарласан.

Аяны нээлтийн арга хэмжээнд аймгийн Засаг даргын эрхлэх хүрээний агентлаг, харъяа байгууллага, аж ахуйн нэгжийн төлөөлөл нийт 40 аж ахуйн нэгжийн 105 хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хариуцсан ажилтан танхимаар оролцож 27 сумын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөлийн гишүүд цахимаар оролцлоо.

“Аюулгүй байдал, эрүүл мэндийн эерэг соёлыг хамтдаа төлөвшүүлье” сарын аяны нээлтийн арга хэмжээг аймгийн Засаг даргын орлогч бөгөөд аймгийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн салбар зөвлөлийн дарга Ц.Буманбуян нээж үг хэллээ. Хэлсэн үгэндээ үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх, соёл зан үйлийг төлөвшүүлэх, Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ хэрэгжүүлж ажиллахыг нийт аж ахуйн нэгж байгууллагын удирдлагууд, ажиллагсадад уриаллаа.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хуулийг хэрэгжүүлж ажиллах талаар аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Д.Оюун

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар ажил олгогч эздийн холбооноос баримтлах байр суурийн талаар аймгийн Ажил олгогч эздийн холбооний тэргүүн Р.Алтанцэцэг

Хөдөлмөр, хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын чиглэлээр Мэргэжлийн хяналтын газрын дарга Ө.Өлзийцэцэг

Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалгаалах өвчний даатгалын сангийн талаар Нийгмийн даатгалын хэлтсийн Албаны дарга Б.Батхишиг нар мэдээлэл хийлээ.

Эрүүл аюулгүй ажлын байрны нөхцлийг бий болгож ажиллагсадынхаа эрүүл мэнд, хөдөлмөрийн нөхцөлд анхаарч ажиллаж байгаа тэргүүн туршлагаасаа Мөнхийн баян гал ХХК-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан мэргэжилтэн Д.Даваарэгзэн хуваалцаж мэдээлэл тавьсны дараагаар оролцогчдоос сарын аяны нээлт, оролцогчдоос тавьсан мэдээлэлтэй холбоотой асуулт, хариулт өрнүүллээ.

Асуулт хариултын арга хэмжээ дууссаны дараагаар жил бүрийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аяны хүрээнд уламжлал болгон зохион байгуулдаг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аяны цүнх гардуулснаар нээлтийн арга хэмжээ өндөрлөлөө.

#АЮУЛГҮЙ_БАЙДАЛ_ЭРҮҮЛ_МЭНДИЙН_ЭЕРЭГ_СОЁЛЫГ_ХАМТДАА_ТӨЛӨВШҮҮЛЬЕ


  ХОЛБОО БАРИХ
  Монгол улс, Орхон аймаг, Эрдэнэт хот, Хүрэнбулаг баг, Нийгмийн даатгалын газар
  © Бүх эрх хуулиар хамгаалагдсан
  ГАЗРЫН ЗУРАГ
  ХАНДАЛТУУД
Нийт  53882
Энэ жил  22485
Энэ сар  555
Энэ долоо хоног  187
Өнөөдөр  59