Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн А/75 тушаалаар Ажил хайгч болон ажилгүй иргэдэд ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх, ажилд зуучлах үйлчилгээг үзүүлэх Хөдөлмөрийн хувийн биржүүдийг бүртгэх, бүртгэлийн гэрчилгээний хугацаа сунгах шийдвэр гарсан.
Тус шийдвэрийн дагуу шинээр гэрчилгээ олгогдож, сунгагдсан биржүүд болон бусад бүртгэлтэй хөдөлмөрийн биржүүдийн мэдээллийг нэгтгэн танилцуулж байна.
Иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд Хөдөлмөрийн хувийн биржүүдэд хандан хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээг авах боломжтой юм.